dobu.mndobu

БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-30

БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавин, төслийн хэрэгжилтийн явцыг үнэллээ.

Ажлын хэсэг төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг газар дээр нь хэлэлцэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, гарч буй хүндрэл бэрхшээлийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өглөө.

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбохын зэрэгцээ тээвэр, логистикийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа болон зорчигч тээврийн урсгалыг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий томоохон дэд бүтцийн төсөл юм.

Мөн төслийг төлөвлөсөн хугацаанд чанартай, үр ашигтай хэрэгжүүлэн ашиглалтад оруулах зорилтын хүрээнд оролцогч талуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог улам бэхжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг энэ үеэр онцлов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.