dobu.mndobu

Э.Батшугар: Архины хордлого тайлах эмчилгээнд үнэгүй хамруулдгийг болиулна

Э.Батшугар: Архины хордлого тайлах эмчилгээнд үнэгүй хамруулдгийг болиулна

Эрүүл мэндийн даатгалын санг өргүй болгосон талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлсэн билээ. Цаашид тус даатгалын сангаас иргэдийг архины эмчилгээнд хамруулдаг байсныг болиулах талаар мэдэгдлээ. 

Тодруулбал, тэрбээр "ЭМДС одоо бол өргүй болсон. Өнгөрсөн 2025 оны сүүлээр 198 тэрбум төгрөгийн өртэй байсан. Одоо асуудалгүй. Цаашид даатгалын сангаас архины хордлого тайлах эмчилгээнд хамруулахгүй. Өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж олон хоног архи уучхаад эмнэлэгт очиж, үнэгүй эмчлүүлээд байж болохгүй. Үүний гор нь нэн шаардлагатай эмчилгээнүүдэд зардал гаргаж чадахгүй хэмжээнд болох нөхцөл байдал үүсчихсэн байсан" хэмээн хэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.