0

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Алдар” спорт хорооны Байлдааны туганд зүүж, тус хорооны дарга хурандаа Г. Өсөхбаярт одонгийн үнэмлэхийг гардуулан өгчээ.
“Алдар” спорт хороо 80 жилийн хугацаанд Монголын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, тамирчид нь олимпын наадмаас 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 алт, 22 мөнгө, 41 хүрэл медаль хүртжээ.
Мөн тус хорооноос Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын цолтон, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин зэрэг олон алдартан төрөн гарсан бөгөөд үндэсний бөх, сур, шагайн харваа болон бусад спортын төрлүүдэд олон амжилтын эзэд бэлтгэн гаргасан түүхтэй.
Өмнө нь “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан анхны спорт хороо болж байсан “Алдар” спорт хороо ийнхүү 80 жилийн ойгоороо төрийн дээд шагнал болох Сүхбаатарын одонгоор шагнагдлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.