0

"Монголын төмөр зам" ТӨХК болон БНХАУ-ын Бугатын төмөр замын Мэргэжлийн техник технологийн коллежийн хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын дэд бүтцийн үзлэг, оношилгооны тусгай төхөөрөмжийг Суурь бүтцийн газрын дарга Р.Батсүх, Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга Л.Эрдэнэбаатар нар өнөөдөр хүлээн авлаа.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тус төхөөрөмж нь төмөр замын дэд бүтцийн үзлэг, оношилгоог богино хугацаанд, өндөр нарийвчлалтай гүйцэтгэх хүчин чадалтай юм.
Талууд уг төхөөрөмжийг нэг жилийн хугацаанд туршилтаар ашиглаж, үр дүнг нь үнэлэхээр тохиролцсон бөгөөд туршилтын шатны үр дүнд үндэслэн цаашид шаардлагатай тоо хэмжээгээр нийлүүлэх, үйлдвэрлэгчтэй шууд хамтран ажиллах, хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийг судлах юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.