dobu.mndobu

Маргааш цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам" бөхийн барилдаан болно

Маргааш цэргийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам" бөхийн барилдаан болно

МҮБХ-ноос зургаадугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааны хуваариа зарлалаа. Улсын наадам ойртож байгаа тул цөөхөн барилдаан болох аж. 

Тодруулбал,

-Зургаадугаар сарын 6, Бямба, 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох "Бүх цэргийн наадам-2026",

-Зургаадугаар сарын 7, Ням, 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

-Зургаадугаар сарын 27, Бямба, 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр - "Хүрээ цам даншиг наадам-2026",

-Зургаадугаар сарын 28 Ням, 15:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадам-2026 болох хуваарьтай байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.