0

Боловсролын сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Малчдын зуслан дээр нь очиж хүүхдүүдэд нь хичээл орох ажлыг энэ зунаас туршина. Зун гэрээр, өвөл багийнх нь төвийн байранд сургана. Багийн төв гээд ямар ч ашиглалтгүй, малчид шинэ жилээрээ бүжиглэх гэж л ашигладаг байрууд бий.
Мөн өвөл хичээл амрахаар аав, ээжтэй нь хамт 7-10 хоног дотуур байранд байлгаж, насан туршийн боловсрол олгоно. Ирэх долоо хоногт яамны газрын дарга нараа явуулж, Казакстанаас туршлага судлах гэж байна. Малчид хамгийн түрүүнд малаа биш хүүхдээ маллах ёстой" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.