dobu.mndobu

Чингэлтэй дүүргийн иргэд, төрийн албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардууллаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-06-05

Чингэлтэй дүүргийн иргэд, төрийн албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гарган эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чингэлтэй дүүргийн иргэд, төрийн албан хаагчдад төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр нар гардуулан өгч, шагнал хүртсэн иргэдэд баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөв.

Төрийн дээд шагнал хүртсэн иргэд нь салбартаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, улс орон, нийслэл, дүүргийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан хөдөлмөр, бүтээлээ төрдөө үнэлүүлж буй юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.