dobu.mndobu

Гар, хөл, амны өвчний тохиолдол 4 дахин нэмэгдэж, бага насны хүүхдүүдийн дунд халдвар эрчимжиж байна

Гар, хөл, амны өвчний тохиолдол 4 дахин нэмэгдэж, бага насны хүүхдүүдийн дунд халдвар эрчимжиж байна

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 4 дахин өссөн талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг бөгөөд бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар нь бохир гар, өтгөн-амны зам, шүлс болон амьсгалын замын шүүрэл, мөн вирусээр бохирлогдсон эд зүйлсээр дамжин тархдаг байна.

Өвчний үед халуурах, хоолой өвдөх, амны хөндий болон гар, хөлөөр тууралт гарах, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нууц үе нь ихэвчлэн 3–6 хоног бөгөөд өвчний эхний долоо хоногт халдвар тараах эрсдэл хамгийн өндөр байдаг.

Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гарын ариун цэврийг сайтар сахих, хүүхдийн тоглоом болон ахуйн хэрэглээг тогтмол цэвэрлэх, өвдсөн тохиолдолд бусдаас тусгаарлах нь чухал байна.

Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай бөгөөд 7–10 хоногийн дотор эдгэрдэг ч бага насны хүүхдийг эмчийн хяналтад байлгахыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.