dobu.mndobu

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын 10 хувиас хэтрүүлэхгүй байх тушаал гаргалаа

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын 10 хувиас хэтрүүлэхгүй байх тушаал гаргалаа

Хувийн сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр нь харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна хэмээн үзэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаалыг гаргажээ.

Энэ талаар тэрбээр "Энэхүү тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй. Мөн сургалтын төлбөр тогтоох эрхэд нь халдахгүй. Цаашид хувийн сургуульд шинээр элссэн болон үргэлжлүүлэн суралцах сурагчийн баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй. Харин төлбөрийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангах зорилготой.

Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм" гэлээ. 

Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрийн талаар авах арга хэмжээний тухай Боловсролын сайдын гаргасан  А/119 дүгээр тушаал:

May be an image of text

May be an image of text

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.