dobu.mndobu

Тархины хавдартай 11 настай Лян Яоий эрхтнээ хандивлаж, бусдын амийг аварчээ

Тархины хавдартай 11 настай Лян Яоий эрхтнээ хандивлаж, бусдын амийг аварчээ

БНХАУ-ын Shenzhen хотод амьдардаг 11 настай Лян Яоий тархины хорт хавдрын улмаас таалал төгсөхийн өмнө өөрийн эрхтнээ хандивлахыг гэр бүлээсээ хүсэж, бусдын амийг аврах сүүлчийн хүслээ биелүүлжээ.

Лян нь Guangdong Province мужийн Шэньжэнь хотод суралцдаг тавдугаар ангийн сурагч байсан бөгөөд 4-р сард тархины хавдартай болох нь оношлогдсон бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд хоёр удаа мэс засал хийсэн ч амийг нь аварч чадаагүй аж. 

Хүү эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа гэр бүлийнхэндээ эрхтнээ хандивлах хүсэлтэй байгаагаа хэлж, “Дэлхий дээр олон сайхан зүйл хийдэг хүмүүс бий. Би ч бас тэдэн шиг сайн хүүхэд болохыг хүсэж байна” хэмээн ярьжээ.

Эхэндээ түүний эцэг эх хүүгийн хүсэлтэд цочирдсон ч эцэст нь хүүгийн сүүлчийн хүслийг биелүүлэхээр зөвшөөрсөн байна. 

Хүүг нас барсны дараа эмнэлгийн эмч нар түүний биеийн өмнө хүндэтгэл үзүүлсэн бөгөөд энэ агшны зураг олон нийтийн анхаарлыг татсан байна. Харин ард нь түүний ээж Ли Күн сэтгэл нь ихэд хөндүүрлэн нулимс унагаж буйгаар дүрслэгджээ.

Эмнэлгийн мэдээлснээр, Лян Яоий нас барсны дараа түүний бөөр болон элэг амжилттай шилжүүлэн суулгагдаж, бусдын амийг аварсан гэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.