0

Санзайн чиглэлийн 2.6 км авто замд үүссэн эвдрэл, гэмтлийг наймдугаар сарын 15-ны дотор засварлахаар болжээ.
Уг замыг 2020-2021 онд Билэгт зам ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд хөрсний чийг, байгалийн цэвдэг ихтэй бүсэд байрладаг тул суулт, овойлт үүсэх эрсдэл өндөр байдаг аж.
Мөн хаврын улиралд хөрс гэсэж, даац хэтрүүлсэн том оврын тээврийн хэрэгслүүд зорчсоноос шалтгаалан замын эвдрэл нэмэгдсэн байна.
Тиймээс тус зам дагуух авто болон явган замын эвдэрсэн хэсгүүдийг засварлах ажлыг чанарын баталгааны хүрээнд гүйцэтгэгч байгууллага хариуцан хийхээр болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.