0

Тайландын хааны ордон өнөөдөр гүнж Бажракитиябха гурван жил гаруй комд байсны эцэст нас барсан болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Тэрбээр 2022 оны 12-р сард биеийн байдал нь гэнэт муудан ухаан алдаж, түүнээс хойш эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Эмч нар түүний байдлыг зүрхний хэм алдагдлын хүндрэлтэй холбоотой гэж тайлбарлаж байв.
Гүнж нь Тайландын хаан Важиралонгкорны ууган охин бөгөөд хуульч мэргэжилтэй, олон улсын байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн байжээ. Мөн НҮБ болон прокурорын байгууллагад ажиллаж, ялангуяа эмэгтэй хоригдлуудын эрх, хууль эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр идэвхтэй ажилласан байна.
Түүнийг хааны гэр бүлийн ирээдүйн чухал гишүүн, залгамж халаанд нөлөөтэй хүн хэмээн үздэг байсан бөгөөд түүний нас баралт Тайландын хаант улсын залгамжлалын асуудлыг дахин тодорхойгүй болгож байна.
Хааны ордон түүнийг эмнэлгийн хяналтад байж, бүх боломжит эмчилгээг хийсэн ч амь насыг нь аварч чадсангүй гэж мэдэгджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.