dobu.mndobu

“Оюутан цэрэг” сургалтыг хүний эрх, аюулгүй байдал, эх оронч хүмүүжилд тулгуурлан зохион байгуулахыг үүрэг болголоо

“Оюутан цэрэг” сургалтыг хүний эрх, аюулгүй байдал, эх оронч хүмүүжилд тулгуурлан зохион байгуулахыг үүрэг болголоо

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар “Оюутан цэрэг” хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох шатны сургалтыг зохион байгуулах офицер, ахлагч, алба хаагчидтай танхимын болон цахим уулзалт зохион байгууллаа.

Тэрбээр сургалтыг хүний эрхийг дээдэлсэн, аюулгүй, ёс зүйтэй орчинд зохион байгуулж, дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, дүрмийн бус харилцаанаас ангид байлгахыг бие бүрэлдэхүүнд онцгойлон үүрэг болголоо. Түүнчлэн сургалтын бүх үйл ажиллагаанд эрсдэлийн үнэлгээ хийж, аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдүүлэх, эрүүл ахуй, халдвар хамгааллыг сахих, суралцагчдын эрүүл мэндэд тогтмол анхаарч ажиллах, хувцас хэрэглэл, хоол хүнс, байр зэрэг хангалт, үйлчилгээний чанарыг сайжруулж, суралцагчдын санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Мөн “Оюутан цэрэг” сургалтын гол зорилго нь зөвхөн цэргийн мэдлэг олгох бус, эх оронч үзэлтэй, хариуцлагатай, зөв төлөвшилтэй иргэн бэлтгэхэд оршиж байгааг онцлон тэмдэглээд сургалтын бүх үйл ажиллагаанд хүний эрхийг дээдэлсэн, эрсдэлийг урьдчилан тооцсон удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг нийт бүрэлдэхүүнд үүрэг болгов.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.