0

Та зүрх судасны асуудалтай, сэтгэл гутралын шинэ тэмдэгтэй бол доорх нийтлэлийг битгий уншаарай
“Дэлхий дээр ийм ажилсаг хүн байдаг аа бас!” гэж гайхмаар нэгэн саарал хувцастай хүн даргалж буй хотынхоо өөдөө сөөргөө туучин, иргэдийг загнаж явсан түүхтэй. Бусдыг загнахдаа ч “би ажил хийж байна!”, “чи ажил хийж чадах уу!” гэх зэргээр загнадаг. Хотын даргаасаа болихдоо “хамгийн их ажилсаг хүнийг болиулчлаа....” гэсэн пиар хийсээр буусан. Гэтэл үнэн хэрэгтээ юу хийж орхисныг харахад хүрэл зүрх ч шимширч байна
Өөрийн хязгааргүй их мөнгөний эрх мэдэлтэй Улаанбаатар хот нэмээд 500 сая ам.долларын бонд босгох ажил ид өрнөсөн нь яг 20 сарын өмнөх явдал. Бондын анхны гүйлгээгээ 2024 оны 11 сард хийж Монголбанкны дансанд байршуулсан. Зориулалт нь “Сэлбэ хэмээх 20 минутын хот”. Анхны концепц, зорилго, зориулалт нь тун ч дажгүй нь үнэн. Гэхдээ тун дажтай менежэр энэ үед хотыг удирдаж таарлаа. Харамсалтай.
500 сая ам.доллар бол 1,723.9 их наяд төгрөг. Сэлбэ төслийг өлхөн багтаагаад хийж дуусах мөнгө мөн. Гэвч үнэхээр цамаархаж, мөнгийг баруун солгойгүй цацаж эхэлснээр мөнөөх $500 сая нь хаанаа ч хүрэхгүй болсон нь ажилсаг даргыг ажлаа өгсний дараа л ил болов. Дээрх 1,723.9 их наяд төгрөг гэсэн тоог санаж байгаад доорх хэсгийг уншна уу.
За энэ юу гэсэн үг вэ? Энэ бол наад захын тооцоо судалгаа хийгдээгүйн гамшиг. Тооцоо судалгаа хийсэн бол, хийгээд энэ бүхнийгээ харсан бол шийдлүүдийг ялимгүй өөрчлөн шинэчлэх замаар төслийг үр ашигтай болгох байв. Анхны зорилт бол төслийн үр ашиг шүү дээ. Үр ашиггүй төсөл гэж угаасаа дэлхий дээр байдаггүй.
Бондын хугацаа 2027 оны 8-р сард дуусах ба тэрнээс өмнө төсөл хэрэгжиж, борлуулалтаа эхлүүлсэн байх ёстой байв. Гэтэл одоо бүх зүйл ундуй сундуй, тэнд ч нэг хэсгийг нь “Үнэн ба Зөв нам”-ын дарга захирч, энд ч нэг хэсгийг нь Дух хэмээх Цэцэг дураараа мэдэж, хажуугаар нь нийслэлийн дарга, орлогч нар нь хуруу хумсаа гүнзгий дүрсэн байдалтай л байна. Бондын хугацааг сунгахаас өөр аргагүй. Хүүний төлбөр улам нэмэгдэнэ гэсэн үг.
Төслийн зөвхөн барилгынх нь өртөг 3,5 тэрбум болсон. Үүн дээр газар чөлөөлөлт, гадна тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний үнэ өртөг нэмэгдэнэ. Энэ нь Энэ нь хувийн хэвшил газраа худалдаж авах, дэд бүтэц, гадна тохижилтын ажил хийх болон ашиг нэмж борлуулалт хийж байгаа дүнтэй дүйцэж байгаа нь анхаарал татаж байна. Ингээд нийслэлийн төсвийг алдагдалгүй болгохын тулд багадаа 1 м.кв нь 4.8 сая төгрөгөөр зарахаас өөр сонголтгүй болчихсон!
Дүгнэлт хийцгээе:
1. Төслийн зардлыг огт тооцоолж чадаагүйгээс болж маш өндөр зардлыг Нийслэлийн төсвөөс нэмж оруулахаас өөр аргагүй болов.
2. Газар чөлөөлж авсан газруудынхаа эдийн засгийн үр ашгийг ч мөн тооцоолж чадаагүй! Дэд бүтцийн эх үүсвэр огт шийдэгдээгүй, ямар ч ашиглалтгүй газар бий болсон. Хувийн хэвшлүүд авсан ч хохирол амсана.
3. Үүнээс болж орон сууцны барилгын 1 м.кв-ын босох өртөг хувийн хэвшлийнхээс 30 орчим хувиар өндөр болсон.
4. Бонд босгохдоо ажлаа ч төлөвлөөгүй! Тиймээс бондын мөнгө нь арилжааны банкинд жил гаруй хэвтэж байна. Бондын төлөлтөөс өмнө орон сууцны барилга ашиглалтад орох боломжгүй болсон.
Товчхондоо Сэлбэ хотын бүх тооцоо бодит амьдралын өмнө нуран унаж байгаа нь энэ. Хэрвээ тооцоо, тоо гэж байгаа бол шүү дээ! Саарал хувцастай экс дарга сошиал орчинд үнэхээр ажилсаг байж цагийг өнгөрөөжээ. Гэтэл хийх ёстой ажилдаа үнэхээр хариуцлагагүй хандаж нийслэлчүүдийг 1 ихнаяд шахам төгрөгөөр хохироож орхичихоод хээв нэг лайв хийсэн шигээ сууж байгаа байх нь. Одоо яах вэ?
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.