dobu.mndobu

Дундговь аймагт хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагджээ

Дундговь аймагт хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн төмөр хийцэд хавчуулагджээ

Өчигдөр /2026.06.16/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай багийн “Далай” хороолол орчим, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 5 км зайд байрлах А0202 чиглэлийн авто замд хоёр суудлын автомашин мөргөлдсөн ослын дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчид очиход, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Toyota Crown” болон Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын чиглэлд явж байсан иргэн С-ийн “Toyota Prius 20” маркийн автомашинууд мөргөлдсөн байдалтай байжээ.

Ослын улмаас “Toyota Crown” автомашины жолооч болох 25 настай, эрэгтэй иргэн Б-ын баруун хөл төмөр хийцэд хавчуулагдсан байсныг аврагчид шуурхай ажиллан аюулгүй гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.