0

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Солонго 1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих” төслийн эхний ээлжийн 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийг улсын комисс хүлээж авлаа.
Уг хорооллын байруудыг тусдаа угаалгын өрөөтэй, цонх нь гурван давхар шилтэй, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон системтэй, нарны панелын системтэй, 2 болон 3 өрөөний сонголттой зэрэг дэвшилтэт технолгиудаар хийсэн аж.
Сануулахад, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан "Ирэх долдугаар сард “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Ингэхдээ “Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам"-ын хүрээнд айл өрхүүдийг орон сууцанд хамруулна" хэмээн мэдэгдэж байв.
Уг 2042 байрны 35 хувь болох 715 байрыг нийтийн албан хаагчдад хуваарилна. Үүний 408-ыг эмч, багш зэрэг нийтийн үйлчилгээний албан хаагчдад олгох юм. Харин үлдсэнийг нь ирэх есдүгээр сард иргэдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, хамруулах аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.