0
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй “Үндэсний эвсэл”- ийн УИХ дахь нэр бүхий гишүүдийн зүгээс Засгийн газарт шаардлага хүргүүлжээ. Энэхүү албан шаардлагад инфляцийг нэг оронтой тоонд барьж, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг буцаан татаж, өмнөх оны түвшингээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулан, дахин өргөн мэдүүлэх тухай тусгажээ.
Мөн шаардлагыг дэмжиж УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Засгийн газарт хүргүүлж буй уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
АЛБАН ШААРДЛАГА
2024.11.04 Улаанбаатар хот
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан МАН, АН, ХҮН намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжин, татвар, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэн, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр зорилт дэвшүүлсэн.
Тус улс төрийн намууд нь 2024 оны ээлжит УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, төсвийн бодлогыг оновчтой болгохыг амалсан. Тухайлбал, МУ-ын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25% хүртэл болгон бууруулах, МУ-ын нэгдсэн төсвийн зардлыг 20%-р танах, төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлан, төсвийн алдагдлыг бууруулах, ЗГ-ын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40%-иас доош тогтвортой байлгах зэрэг болно.
Харамсалтай нь, ЗГ-аас 2025 оны төсвийн төсөлд нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөг болж, 5.3 их наядаар, ЗГ-ын өр 40.5 их наяд төгрөгт хүрч, 5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр тусгагджээ. Мөн төсвийн урсгал зардал 26.0 их наяд төгрөгт хүрч, 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болох нь дээр дурдсан амлалтуудтай зөрчилдөж байна. 2025 оны төсвийн төслийг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад тодорхойгүй, тооцоо
судалгаагүй, нэн шаардлагагүй олон зардал асар ихээр нэмэгдсэн байгаагаас дараахыг онцлож байна.
Үүнд:
Мөн зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл, арга хэмжээг хууль зөрчин, соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн эрхийн бичиг тараах гэх мэт нэн шаардлагагүй 595.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн бүхий арга хэмжээнүүдийг
салбарын хуулиудад заасан нэрээр санхүүжүүлэхээр тусгажээ.
МУЗГ-ын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж байгаа хэдий ч эдгээрийг эхлүүлэх нэрээр урсгал зардлын нийт зардалд эзлэх дүн 72.6%- болж нэмэгдсэнийг эсэргүүцэж байна. Энэхүү төсвийн тэлэлт нь хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулж,
инфляцийг 2 оронтой тоонд хүргэх, төлбөрийн тэнцлийг муутгах, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад валютын албан нөөцийг бууруулах зэргээр макро эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүнийг олон улсын байгууллагуудын судалгаа, дүгнэлт ч нотолж байгаагаас гадна иргэд олон нийт санаа ихэд зовниж байна.
Тиймээс инфляцийг 1 оронтой тоонд барьж, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг буцаан татаж, өмнөх оны түвшингээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулан, дахин өргөн мэдүүлэх шаардлагыг үүгээр хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Таныг улс төрийн манлайлал үзүүлэн, энэхүү шаардлагыг хүлээж авна гэдэгт итгэж байна. Тус шаардлагын хариуг 2024 оны 1арван нэгдүгээр сарын 8-ны өдрийн дотор ирүүлэхийг хүсье" гэжээ.
Хуваалцах:
МӨНГӨ МЭДДЭГ сайд С.Батдөлийг амралтын газар амрааж байна гэв
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монголбанк өнгөрсөн сард 281 кг үнэт металл худалдан авчээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлж буцаан олголтоо авна
16 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна
26 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Найдалаа: Би П.Наранбаяр сайдыг цохиогүй, санамсаргүй хөмсөг нь гэмтчихсэн
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Дэлгэрсайханы ашиг сонирхол нүүрсний экспортод тушаа болж байна, Ерөнхий сайд аа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Бие даалтын 7 хоног”-ийг үр дүнтэй хэрэгжсэн гэж үзжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ сард ажиллах боомтуудын цагийн хуваарь
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дөрөвдүгээр сарын сүүлээр салхи шуурга, хур тунадас ихтэй байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар хэлэлцэж байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан, багавтар үүлтэй
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.