dobu.mndobu

Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

Иргэн Э.Баясалцэнгэл автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөл санаачилжээ. 

Тодруулбал, тэрбээр уг өргөдлийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 17-нд нийтийн өргөдлийн petition.parliament.mn сайтад байршуулсан байгаа юм. Ингэхдээ "2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдэл нь үндэслэлгүй, шударга бус, хууль зөрчсөн тул буцааж хуучин хэвээр нь болгохыг шаардаж байна. Автомашины татвар 300%, зам ашигласны төлбөр 500% нээгмдсэн хэдий ч автозам сайжраагүй, эвдрэлийг засаагүй, тэмдэг тэмдэглэгээг тодруулаагүй зэргээр энэхүү өссөн татвар үр дүнгүй байгаа нь харагдаж буй тул татварын нэмэгдлийг цуцлан зөрүүг буцааж олгохыг шаардаж байна" хэмээжээ. 

Өргөдлийг дэмжиж, гарын үсэг зурах хугацаа тавдугаар сарын 28-нд эхэлсэн ба зургаадугаар сарын 27-нд буюу дөрвөн өдрийн дараа дуусахаар байна. Энэ хугацаанд 33,000 хүн гарын үсэг зурвал УИХ-ын түвшинд эл асуудлыг судлах Ажлын хэсэг байгуулах боломжтой болох юм. Одоогоор 15,597 хүн гарын үсэг зураад байна. 

Гарын үсэг зурах: 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.