0

Зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан зарим байршлын цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, засвар үйлчилгээний ажлын хүрээнд Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг болон Төв аймгийн зарим хэсэгт цагийн хуваарийн дагуу цахилгаан хязгаарлах юм.
Иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан хязгаарлах хугацаа болон хамрагдах байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны хуваариас шалгаж, хэрэглээгээ зохицуулахыг зөвлөж байна.
Цахилгаан хязгаарлалт нь төлөвлөгөөт засвар, шинэчлэлийн ажлыг аюулгүй гүйцэтгэх зорилготой бөгөөд ажил дуусмагц цахилгаан эрчим хүчний хангамжийг хэвийн горимд шилжүүлэх аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.