dobu.mndobu

Гадуурхагдсан Дауны хам шинжтэй охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэж өгчээ

Гадуурхагдсан Дауны хам шинжтэй охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэж өгчээ

Хойд Македонийн Ерөнхийлөгч Стево Пендаровски Дауны хам шинжтэй 11 настай Эмбла Адеми охиныг сургуульдаа бусдад гадуурхагддаг болохыг мэдээд өөрийн биеэр сургуульд нь хүргэж өгчээ.

Тэрбээр охины гараас хөтлөн сургууль хүртэл хамт алхаж, гэр бүлийнхэнтэй нь уулзан өдөр тутам тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, охинд бэлэг гардуулжээ.

Ерөнхийлөгч “Хөгжлийн онцлогтой хүүхдүүдийн эрхийг зөрчиж, гадуурхах явдал хүлээн зөвшөөрөхийн аргагүй. Тэд зөвхөн эрхээ эдлэхээс гадна сургууль, хамт олондоо өөрийгөө эрх тэгш, хүлээн зөвшөөрөгдсөн гэж мэдрэх ёстой” хэмээн онцолсон байна.

Мөн хүртээмжтэй боловсролыг хангах нь төр, нийгмийн хамтын үүрэг гэдгийг дурдан, хүүхэд бүрийн чадвар, боломжийг хөгжүүлэх орчин бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэжээ.

“Бид энэ нийгэмд бүгд эрх тэгш. Би дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хамран сургах боловсролын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулахыг хүссэн” хэмээн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Энэхүү үйл явдал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх, тэднийг ялгаварлан гадуурхахын эсрэг олон нийтийн анхаарлыг татаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.