dobu.mndobu

Ш.Энхийн-Од "Орландо Мэжик" багийн бүрэлдэхүүнд багтаж, NBA-ийн Зуны лигт тоглохоор боллоо

Ш.Энхийн-Од "Орландо Мэжик" багийн бүрэлдэхүүнд багтаж, NBA-ийн Зуны лигт тоглохоор боллоо

Монголын сагсан бөмбөгийн тамирчин Ш.Энхийн-Од 2026 оны NBA-ийн драфтад нэрээ албан ёсоор дэвшүүлсэн ч энэ удаад ямар нэгэн багт сонгогдсонгүй. Гэсэн ч түүний NBA-д хүрэх боломж үүгээр дууссангүй.

Тэрбээр долдугаар сарын 9-нөөс АНУ-ын Лас-Вегас хотод эхлэх NBA-ийн Зуны лигт "Орландо Мэжик" багийн бүрэлдэхүүнд багтан тоглохоор болсон байна.

NBA-ийн Зуны лиг нь шинэ улирлын өмнө зохион байгуулагддаг бөгөөд драфтаар сонгогдсон тоглогчид, залуу авьяастнууд болон чөлөөт агентуудыг багууд ойроос ажиглан, ур чадварыг нь үнэлдэг чухал тэмцээн юм. Энэ лигт амжилттай тоглож чадсан олон тоглогч NBA-ийн үндсэн багтай гэрээ байгуулж, мэргэжлийн карьераа эхлүүлсэн түүхтэй.

Сүүлийн жилүүдэд "Орландо Мэжик" залуу тоглогчдоо хөгжүүлэх бодлогоороо NBA-ийн хамгийн ирээдүйтэй багуудын нэгээр нэрлэгдэж байна. Тиймээс Ш.Энхийн-Одын хувьд энэ нь өөрийгөө дэлхийн шилдэг лигийн багуудын өмнө харуулах чухал боломж бөгөөд амжилттай тоглолт үзүүлж чадвал NBA-д тоглох мөрөөдөлдөө нэг алхам ойртох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.