0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр биржийн болон урт хугацаат гэрээний нүүрсний экспортоор бүх цаг үеийн хоногийн дээд үзүүлэлтээ шинэчлэн тогтоолоо.
Тус компани нэг өдрийн хугацаанд нийт 1,475 рейсээр 200,441 тонн нүүрс экспортолж, өмнөх дээд амжилтаа 11,236 тонноор ахиулсан байна.
Экспортын хэмжээг боомтоор нь авч үзвэл, Гашуунсухайт боомтоор 1,241 рейсээр 168,712 тонн, Ханги боомтоор 234 рейсээр 31,729 тонн нүүрсийг тус тус экспортолжээ.
Мөн нээлттэй цахим биржээр арилжаалсан нүүрсний экспорт ч шинэ дээд амжилт тогтоосон байна. Тодруулбал, биржийн нүүрсийг 787 тээврийн хэрэгслээр 106,879 тонн экспортолсон нь өмнөх үзүүлэлтээс 5,450 тонноор өссөн бөгөөд биржийн тээвэр эхэлсэн 2023 оноос хойших хамгийн өндөр хоногийн үзүүлэлт болж бүртгэгдлээ.
Энэхүү амжилт нь уурхайн олборлолт, ачилт, тээвэр, логистикийн уялдаа холбоог сайжруулж, экспортын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлсэн бодит үр дүнг илэрхийлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.