0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан хоёр удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 192.0 мянган тонн нүүрсийг 20.3 сая ам.долларын үнийн дүнгээр амжилттай борлууллаа. Арилжааны нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр худалдаалсан байна.
Эхний арилжаагаар 128.0 мянган тонн коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 124.30 ам.доллараар арилжаалж, нийт 15.9 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Энэхүү арилжаанд зургаан оролцогч өрсөлдөж, нэг тонн нүүрсний үнэ анхны дуудсан үнээс 13.0 ам.доллар буюу 12 хувиар өссөн байна.
Хоёр дахь арилжаагаар 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 68.40 ам.доллараар арилжаалж, нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл амжилттай хийгдлээ.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 10 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 864 мянган тонн нүүрсийг 81.9 сая ам.долларын үнийн дүнгээр борлуулаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.