dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын ISO 37301:2021, ISO 37001:2016 стандартын давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын ISO 37301:2021, ISO 37001:2016 стандартын давтан баталгаажуулалтын аудитад амжилттай хамрагдлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо болон ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо-ны стандартын давтан баталгаажуулалтын хөндлөнгийн аудитад амжилттай хамрагдлаа.

Тус компани 2022 оноос эхлэн дээрх олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, засаглал, нийцэл, авлигын эсрэг тогтолцоогоо тасралтгүй сайжруулан хэрэгжүүлж ирсэн юм.

Давтан баталгаажуулалтын аудитыг амжилттай давснаар ISO 37301:2021 болон ISO 37001:2016 стандартын гэрчилгээний хүчинтэй хугацааг 2029 он хүртэл гурван жилээр сунгах боломж бүрдэж байна.

Эдгээр стандарт нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын SDG 8, SDG 11, SDG 16-гийн хэрэгжилтийг дэмждэг бөгөөд төрийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагууд хэрэгжүүлснээр байгууллагын засаглал, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын авлигын индексийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.