0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан хоёр удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 96.0 мянган тонн нүүрсийг 7.8 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын хилийн боомтод хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжааны дүнг төрлөөр нь авч үзвэл:
1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 84.6 ам.доллараар арилжаалж, нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Тус арилжаанд 8 оролцогч өрсөлдөж, үнэ анхны дуудсан үнээс 10.5 ам.доллар буюу 14.2 хувиар өссөн байна.
1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг нэг тонн тутмыг 75.9 ам.доллараар арилжаалж, нийт 2.4 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Энэхүү арилжаанд 6 оролцогч оролцож, үнэ анхны дуудсан үнээс 8.0 ам.доллар буюу 11.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 34 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 2.2 сая тонн нүүрсийг 181.7 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.