“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан гурван удаагийн нээлттэй цахим арилжаагаар нийт 160.0 мянган тонн нүүрсийг 12.7 сая ам.долларын үнийн дүнгээр БНХАУ-ын хилийн боомтод хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.
Арилжааны үр дүн:
- 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 95.4 ам.доллараар арилжаалж, нийт 6.1 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд 3 оролцогч оролцов.
- 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг нэг тонн тутмыг 74.8 ам.доллараар арилжаалж, нийт 2.3 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Арилжаанд 5 оролцогч өрсөлдөж, үнэ анхны дуудсан үнээс 6.5 ам.доллар буюу 9.52 хувиар өссөн байна.
- 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонныг нэг тонн тутмыг 66.1 ам.доллараар арилжаалж, нийт 4.3 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд 2 оролцогч оролцож, үнэ анхны дуудсан үнээс 7.5 ам.доллар буюу 12.8 хувиар өссөн үзүүлэлттэй байлаа.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 60 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулж, 3.3 сая тонн нүүрсийг 277.6 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.
2026 оны борлуулалтын гүйцэтгэл:
- 1 дүгээр сар: 928 мянган тонн нүүрсийг 89.9 сая ам.долларын үнийн дүнгээр,
- 2 дугаар сар: 1.16 сая тонн нүүрсийг 83.8 сая ам.долларын үнийн дүнгээр,
- 3 дугаар сар: 1.2 сая тонн нүүрсийг 103.8 сая ам.долларын үнийн дүнгээр тус тус арилжаалжээ.