dobu.mndobu

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрсийг 7.4 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрсийг 7.4 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаа зохион байгуулж, нийт 96.0 мянган тонн нүүрсийг 7.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Арилжаагаар:

1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонн нүүрсийг тонн тутмыг 96.4 ам.доллараар арилжаалж, нийт 3.1 сая ам.долларын хэлцэл хийв. Арилжаанд 8 оролцогч оролцож, үнэ 16.5 ам.доллар буюу 20.7 хувиар өссөн байна.

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн нүүрсийг тонн тутмыг 68.1 ам.доллараар арилжаалж, нийт 4.36 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 81 удаагийн арилжаагаар 4.4 сая тонн нүүрсийг 355.8 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.