dobu.mndobu

Аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ эхэллээ

Аж үйлдвэр, эрдэс баялаг, эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ эхэллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрчим хүчний яам хамтран зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ 2026 оны дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна.

Тус арга хэмжээний үеэр уул уурхай, геологи, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг олон нийтэд нээлттэй танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж байна.

“Нээлттэй хаалганы өдөр”-т “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ олон нийтэд танилцуулан, иргэдтэй шууд харилцах боломжийг бүрдүүллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК тус арга хэмжээнд оролцож, компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөрүүд болон нээлттэй ажлын байрны талаарх мэдээллийг иргэдэд хүргэж байна. Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулж, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.