dobu.mndobu

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Авлигатай тэмцэх газартай хамтран авлигын эсрэг сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад компанийн удирдлага, ажилтнууд хамрагдаж, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын засаглал, удирдлагын манлайлал, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл авлаа.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын комиссар А.Тунамал-Эрдэнэ, М.Жамъянчойжил нар удирдан явуулж, авлигын эрсдэлийг бууруулах, шударга, ил тод үйл ажиллагааг төлөвшүүлэх талаар танилцуулга хийлээ.

Мөн сургалтын үеэр Олон улсын стандартын академи ТББ-ын зөвлөх багш Ю.Болортуяа хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын хүрээнд хүний нөөцийн удирдлага, байгууллагын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл өглөө.

Тус сургалт нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ил тод, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжих, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.