dobu.mndobu

128 мянган тонн нүүрсийг 11.5 сая ам.доллароор арилжааллаа

128 мянган тонн нүүрсийг 11.5 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан зохион байгуулсан гурван удаагийн амжилттай арилжаагаар нийт 128.0 мянган тонн нүүрсийг 11.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Арилжаагаар үнслэг багатай 1/3 коксжих нүүрсийг 64.0 мянган тонн хэмжээгээр тонн тутмыг 105.9 ам.доллараар арилжаалж, нийт 6.8 сая ам.долларын хэлцэл хийв. Тус арилжаанд 4 оролцогч оролцож, үнэ 3.9 хувиар өссөн байна.

Мөн 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонныг тонн тутмыг 95.8 ам.доллараар арилжаалж, нийт 3.1 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд 11 оролцогч оролцож, үнэ 15.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн эрчим хүчний нүүрс 32.0 мянган тонныг тонн тутмыг 51.8 ам.доллараар арилжаалж, нийт 1.66 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийв.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 94 удаагийн биржийн арилжаагаар 4.99 сая тонн нүүрсийг 410.1 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.