dobu.mndobu

"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна

"Эрдэнэс Тавантолгой" ХК мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК үйл ажиллагаагаа олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх зорилгоор ISO 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр удирдлагын дүн шинжилгээний хурлыг зохион байгуулж, компанийн удирдлага, төслийн баг болон зөвлөх байгууллагын төлөөлөл оролцлоо.

Төслийн зөвлөх үйлчилгээг “Ворлд стандарт консалтинг” ХХК үзүүлж, ISO 27001:2022 стандартын шаардлагын дагуу 4 бүлэг, 93 хяналтын механизмыг компанийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх баримт бичиг, тогтолцоог боловсрууллаа.

Стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийж, чухал өгөгдөл болон мэдээллийн активуудыг тодорхойлон, кибер аюулгүй байдлын хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мөн үүлэн үйлчилгээний аюулгүй байдал, мэдээлэл алдагдахаас сэргийлэх хяналтын тогтолцоог бий болгох суурийг тавьж, ажилтнуудын мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалт, дадлагуудыг зохион байгууллаа.

ISO 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь мэдээллийн аюулгүй байдлын олон улсын шаардлагыг хангаж, кибер аюулгүй байдлын тогтвортой засаглалыг бүрдүүлэх, төрийн өмчит байгууллагуудын мэдээллийн хамгаалалтад жишиг тогтоох зорилт тавин ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.