dobu.mndobu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж, залилсан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж, залилсан байжээ

Нэг байрыг 65 иргэнд давхардуулан худалдаж, залилсан байжээ.

Тодруулбал, Иргэн "Б" 10 жилийн турш хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц худалдан авахаар "Э" гэх компанитай гэрээ байгуулжээ. Ингэхдээ байрны урьдчилгаанд 50 орчим сая төгрөгийг шилжүүлсэн байна. 

Тухайн компани байраа зарахдаа зах зээлийн үнээс хямд ба зээлийн уян хатан нөхцөлтэй, богино хугацаанд ашиглалтад орно гэх зэрэг таатай саналуудыг тавьжээ. Эцэст нь иргэн "Б" захиалсан байрандаа орох гэтэл тухайн байрыг нь өөрөөс нь гадна 65 хүнд давхардуулан худалдсан болохыг мэдсэн байна. Улмаар цагдаагийн байгууллагад хандаад байна. 

Иймд иргэдийг орон сууц худалдан авахдаа албаны эх сурвалжуудаас холбогдох мэдээллүүдийг нягталж, байрны гэрээг нотариатаар баталгаажуулан, тухайн үйл ажиллагаа явуулж буй компанийг сайтар судлахыг анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.