dobu.mndobu

128 мянган тонн нүүрс 11.6 сая ам.доллароор арилжааллаа

128 мянган тонн нүүрс 11.6 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 128.0 мянган тонн нүүрсийг 11.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Арилжаагаар:

Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 108.7 ам.доллароор арилжаалж, нийт 6.96 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож, үнэ 7.0 ам.доллароор буюу 6.9 хувиар өсөв.

1/3 коксжих нүүрс – 64.0 мянган тонн, 72.4 ам.доллароор арилжаалж, нийт 4.6 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл хийгдлээ. Арилжаанд 2 оролцогч оролцож, үнэ 3.0 ам.доллароор буюу 4.3 хувиар өсөв.

2026 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 101 удаагийн биржийн арилжаагаар 441.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.34 сая тонн нүүрсийг арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.