dobu.mndobu

115.2 мянган тонн нүүрсийг 11.2 сая ам.доллароор арилжааллаа

115.2 мянган тонн нүүрсийг 11.2 сая ам.доллароор арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн амжилттай арилжаа зохион байгуулж, нийт 115.2 мянган тонн нүүрсийг 11.2 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр борлууллаа.

Арилжаанд дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс болон 1/3 коксжих нүүрсний гурван багц бүтээгдэхүүн санал болгосноос бүх хэлцэл амжилттай хийгдэж, оролцогчдын өрсөлдөөний үр дүнд бүтээгдэхүүний үнэ 3.4-16.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

2026 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 104 удаагийн биржийн арилжаагаар 5.46 сая тонн нүүрсийг 452.8 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалж, нүүрсний биржийн худалдааг тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.