0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар нийт 96.0 мянган тонн нүүрсийг 7.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомтод хүргэж өгөх нөхцөлөөр борлууллаа.
Арилжааны эхний хэлцлээр 32.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 97.8 ам.доллараар арилжиж, нийт 3.1 сая ам.долларын борлуулалт хийв. Арилжаанд 10 оролцогч өрсөлдөж, үнэ 14.5 ам.доллар буюу 17.4 хувиар өссөн байна.
Хоёр дахь хэлцлээр 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 72.9 ам.доллараар арилжиж, нийт 4.66 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд хоёр оролцогч оролцож, үнэ 3.5 ам.доллар буюу 5.0 хувиар өсөв.
2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 109 удаагийн биржийн арилжаагаар 5.68 сая тонн нүүрсийг 471.0 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай арилжаалаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.