dobu.mndobu

192 мянган тонн нүүрс арилжлаа

192 мянган тонн нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн амжилттай арилжаагаар нийт 192.0 мянган тонн нүүрсийг 18.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.

Эхний хэлцлээр 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 101.4 ам.доллараар арилжиж, нийт 6.5 сая ам.долларын борлуулалт хийв. Арилжаанд 9 оролцогч өрсөлдөж, үнэ 20.0 ам.доллар буюу 24.6 хувиар өссөн байна.

Хоёр дахь хэлцлээр 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 105.0 ам.доллараар арилжиж, нийт 6.7 сая ам.долларын үнийн дүнтэй хэлцэл байгууллаа. Арилжаанд 4 оролцогч оролцож, үнэ 19.0 ам.доллар буюу 22.1 хувиар өсөв.

Гурав дахь хэлцлээр 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 84.3 ам.доллараар арилжиж, нийт 5.4 сая ам.долларын борлуулалт хийлээ. Арилжаанд 6 оролцогч өрсөлдөж, үнэ 8.0 ам.доллар буюу 10.5 хувиар өссөн байна.

2026 он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 120 удаагийн арилжаагаар 6.68 сая тонн нүүрсийг 557.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай арилжаалаад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.