0

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар нийт 96.0 мянган тонн нүүрсийг 9.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомтод хүргэх (DAP) нөхцөлөөр борлууллаа.
DAP Ганцмод нөхцөлөөр баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 32.0 мянган тонныг арилжааллаа. Арилжаанд 6 оролцогч оролцож, нэг тонн нүүрсний үнэ 57.8 ам.доллароос 68.0 ам.доллар болж, 10.2 ам.доллар буюу 17.6 хувиар өссөн байна.
DAP Мандал нөхцөлөөр баяжуулсан сул коксжих нүүрс 64.0 мянган тонныг нэг тонныг нь 114.7 ам.доллароор арилжаалж, нийт 7.34 сая ам.долларын борлуулалт хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 он гарснаас хойш нийт 134 удаагийн арилжаагаар 7.35 сая тонн нүүрсийг 619.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр арилжаалаад байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.