0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо.
Компанийн тамга тэмдгийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хүлээлгэн өгч, шинэ удирдлагад ажлын амжилт хүслээ.
Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж нь өмнө нь “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж, үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл хийх, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажилласан туршлагатай.
Н.Цэрэнсамбуу нь 2025 оны 10 дугаар сараас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа нүүрсний борлуулалт, экспорт, биржийн арилжааны үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, нүүрсний борлуулалтыг 1.8 дахин, борлуулалтын орлогыг 1.7 дахин, биржийн борлуулалтыг 6.7 дахин өсгөсөн үзүүлэлттэйгээр ажлаа хүлээлгэн өглөө.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.