dobu.mndobu

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлж эхэлнэ

Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв болон 21 аймагт 1072 хувьцааг өвлүүлж эхэлнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэхтэй холбоотой нэгдсэн зөвлөгөө, мэдээлэл өгөх арга хэмжээ 2026 оны 6 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Иргэд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний 31 төвд хандаж хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой бөгөөд нотариатын үйлчилгээ үзүүлдэг төвүүдэд өв хүлээн авах ажиллагааг зохион байгуулна.

Мөн 2026 оны 6 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд 21 аймгийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа өвлүүлэхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл болон өв хүлээн авах үйл ажиллагааг нэгдсэн байдлаар хүргэнэ.

Иргэд хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, шаардлагатай материал, бүрдүүлэлтийн талаар зөвлөгөө авах боломжтой. Нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх ажил 2027 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.