dobu.mndobu

Майкл Жексоны намтарчилсан кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтар кино боллоо

Майкл Жексоны намтарчилсан кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтар кино боллоо

Попын хаан Майкл Жексоны амьдралаас сэдэвлэсэн "Michael" кино дэлхийн кино театруудаас нийт 977.4 сая ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой намтар кино болж шинэ дээд амжилт тогтоолоо. Ингэснээр өмнө нь 965 сая ам.долларын орлогоор тэргүүлж байсан Кристофер Ноланы "Oppenheimer" киног ардаа орхисон байна.

Найруулагч Антуан Фукуагийн бүтээлд Майкл Жексоны дүрийг түүний дүүгийн хүү Жаафар Жексон бүтээсэн бөгөөд кино өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийхдээ дэлхий даяар эхний амралтын өдрөөрөө 217 сая ам.долларын орлого олж, хөгжмийн намтар киноны шинэ дээд амжилтыг тогтоож байв. Одоогийн байдлаар зөвхөн АНУ-д 370 сая гаруй ам.долларын орлого цуглуулаад байгаа бөгөөд энэ нь Lionsgate студийн дотоодын зах зээл дэх хамгийн өндөр орлоготой гурав дахь бүтээл болжээ.

Кинонд Майкл Жексоны хүүхэд нас, Jackson 5 хамтлагийн үеэс эхлэн 1988 оны Bad аялан тоглолт хүртэлх амьдрал, уран бүтээлийг өгүүлдэг. Гэвч хүүхдийн бэлгийн хүчирхийллийн талаарх олон жилийн маргаантай асуудлыг тусгаагүй нь шүүмжлэл дагуулсан ч үзэгчдийн сонирхлыг бууруулсангүй.

Киноны амжилт Майкл Жексоны хөгжмийн борлуулалт, стримингийг ч эрс өсгөжээ. Түүний дуунуудын сонсгол огцом нэмэгдэж, домогт "Thriller" цомог Billboard 200 жагсаалтын долоодугаар байрт дахин бичигдсэн байна. Мөн түүний бие даасан уран бүтээлийн долоо хоногийн стриминг өмнөх дээд үзүүлэлтээсээ 146 хувиар өссөн бол Jackson 5 хамтлагийн дуунуудын сонсгол мөн 135 хувиар нэмэгджээ.

Шинжээчдийн үзэж буйгаар "Michael" кино ойрын хугацаанд дэлхийн хэмжээнд 1 тэрбум ам.долларын орлогын босгыг давна гэсэн хүлээлт өндөр байна. Түүнчлэн киноны төгсгөлд "The Story Continues" ("Түүх үргэлжилнэ") гэх өгүүлбэрийг харуулсан нь үргэлжлэл анги бүтээхээр төлөвлөж байгааг илтгэж байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.