0

Өнгөрсөн зургадугаар сарын 28-нд Иракийн Ерөнхий сайд Али аль-Зайди "Үүрийн ажиллагаа"-г эхлүүлснээ зарласан. Энэхүү ажиллагаа нь сүүлийн жилүүдэд тус улсад хийгдсэн хамгийн том авлигын эсрэг ажиллагааны нэг юм. Парламентын гишүүн Хинд аль-Аббасигийн гэрт нэгжлэг хийх үеэр бэлэн мөнгө, алт олдсон байна.
Тодруулбал, хууль сахиулах байгууллагын ажилтнууд 57 сая ам.доллар, 27 килограмм цэвэр алт хураан авсан. Түүнчлэн, ажиллагааны үеэр алтаар бүрсэн дотуур хувцас олдсон байна.
Энэ тухай хэд хэдэн хэвлэл, ялангуяа Haberler , Shafaq News мэдээлсэн байна.
Өөр нэг хууль тогтоогч Алия Нассиф ойролцоогоор 15.5 сая ам.доллар, мөн их хэмжээний алттай байсан нь тогтоогджээ.
Уг ажиллагааны үеэр парламентын гишүүд болон албан тушаалтнууд зэрэг 47 сэжигтнийг саатуулжээ. Тус хэвлэлд тэмдэглэснээр мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд ажиллагааны цар хүрээ улам өргөжих төлөвтэй байна гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.