dobu.mndobu

Африкаас ирсэн Кабо-Верде ДАШТ-д түүх бүтээлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-04

Африкаас ирсэн Кабо-Верде ДАШТ-д түүх бүтээлээ

Кабо-Верде (Cabo Verde) бол Африкийн баруун эргээс 500-700 км зайд Атлантын далайд орших арлын улс ажээ. 10 галт уулын арлын 9-д нь хүн амьдардаг бөгөөд ердөө 530 мянган хүн амтай жижигхэн үзэсгэлтэй улс. Нийслэл Прая (Praia) нь Сантъяго арал дээр байдаг ба нийт улсын нутаг дэвсгэрийн хэмжээ нь 4,033 км² газар нутагтай.

Албан ёсны хэл нь Португал, гэхдээ ихэнх хүмүүс Кабо-Вердийн креол (Португал + Африк хэлний холимог) ярьдаг байна.

Тэд 1975 онд Португалийн колониос тусгаар тогтнолоо олж авсан ба одоо Африкийн хамгийн тогтвортой, ардчилсан улсуудын нэг болж хөгжсөн.

Эдийн засаг нь аялал жуулчлал, үйлчилгээ, загасчлал дээр тулгуурладаг. Байгалийн нөөц маш бага. Цаг агаар нь дулаан, хуурай (сахарын цөлөөс болж хуурайшил ихтэй), гэхдээ далайн эрэг дээрээ үзэсгэлтэй.

Энэ бол тэдний анхны ДАШТ байсан ч, маш том сенсаци үзүүлж шигшээд шалгарсан.

Тэд Н групп-т багтсан бөгөөд эхний тоглолтоо Европийн аварга Испанитай тоглож 0:0 тэнцсэн. Дараа нь Урагвайтай тоглож 2:2 тэнцсэн. Mөн дараа нь Саудын Арабтай тоглож 0:0 тэнцэж хэсгээсээ хоёроор гарч ирж, энэ ДАШТ-ний түүхэнд хамгийн жижиг улсын амжилтыг бий болгож чадсан.

Тэдний өнөө өглөө Аргентинтай хийсэн тоглолт нь хөлбөмбөг сонирхогчдийг гайхшруулж, жижиг улс том мөрөөдөл биелүүлэхийн жишээг бид олж харлаа. Багийнхаа амжилтыг улс даяараа тэмдэглэж, гудамжинд шигшээ багийнхаа хувцасыг өмссөн олон зуун мянган хүмүүс баяр хөөртэй байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.