dobu.mndobu

С.Амарсайхан: Сошиал орчин дахь хууль бус үйлдэл, цахим гэмт хэрэг, гүтгэлэг доромжлол, хуурамч хаягуудад хяналт тавьж ажиллана

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-21

С.Амарсайхан: Сошиал орчин дахь хууль бус үйлдэл, цахим гэмт хэрэг, гүтгэлэг доромжлол, хуурамч хаягуудад хяналт тавьж ажиллана

Хууль зүй дотоод хэргийн сайдын өргөтгөсөн хуралдаанаар хууль хяналтын болон харилцаа харилцаа холбооны байгууллагуудтай хамтран цахим орчин, сошиал сүлжээн дэх хууль бус, хортой агуулгатай мэдээ мэдээлэлд хариу арга хэмжээ авах салбар дундын ажлын хэсгийг байгуулахаар болсноо өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Тролл буюу хуурамч хаягаас олон нийтийг өдөөн хатгасан уриалан дуудсан, элдэв гаж агуулга бүхий контент үйлдвэрлэж түгээх, элдэв санал асуулга явуулах, сугалаа, төлбөрт тоглоом зэрэг хууль бүс үйл ажиллагаануудыг явуулж Үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн.

Дээрх этгээдүүдийг цагдаагийн байгууллага эхнээс нь илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа ч, энэ нь хангалтгүй байна.

Үзэл бодлоо илэрхийлэх нэрээр бусдын нэр хүндэд халдах асуудалд хатуу арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг хийнэ.
Сошиал орчин дахь хууль бус үйлдэл, цахим гэмт хэрэг, гүтгэлэг доромжлол, хуурам хаягуудад хяналт тавьж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах болно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.