0

Манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Чингис хаан Үндэсний музейд (2026.07.21) зочиллоо.
Хүндэт зочид, төлөөлөгчдийг ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун нар угтан авч, музейн танхимуудаар зочлуулав.
Ерөнхийлөгч Эмомали Рахмондод Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун тайлбар хийх үеэрээ манай музей байгуулагдаад удаагүй ч та манайд зочилж байгаа 14 дэх төрийн тэргүүн гэдгийг онцлоод, монголын түүх,соёлын талаар танилцуулахын зэрэгцээ, хоёр улсын эрдэмтдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Тажикстаны нутагт хөгжиж байсан Согдийн соёл түүний улбаа Монголд уламжилсан тухай асуудлаар санал солилцов.
Ерөнхийлөгч Эмомали Рахмон тус музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнийг үзэж сонирхон музейн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж хоёр улсын харилцаанд түүхэн жимээ үлдээлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.