dobu.mndobu

Монголд хавдрын эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх хамтын ажиллагаа өргөжиж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-07-28

Монголд хавдрын эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх хамтын ажиллагаа өргөжиж байна

Хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, технологийг эх орондоо авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа бодит үр дүнгээ өгсөөр байна.

Энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын "АдипоЛабс" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, REMISSION 1°C хавдрын эсрэг өндөр хэмт эмчилгээний дэвшилтэт төхөөрөмжийг Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд хүлээлгэн өглөө.

REMISSION 1°C нь хавдрыг дангаар нь эмчлэх төхөөрөмж биш бөгөөд хими, туяа эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хавсран ашигладаг орчин үеийн гипертерми эмчилгээний технологи юм.

Өндөр давтамжийн цахилгаан энергийг ашиглан хавдрын эдийн температурыг хяналттайгаар нэмэгдүүлснээр хавдрын эсүүдийг эмчилгээнд илүү мэдрэг болгож, эмчилгээний үр дүнг сайжруулах, зарим тохиолдолд өвдөлт, эмчилгээний дараах зовуурийг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг. Иймээс энэхүү технологийг дэлхийн олон оронд хавдрын хавсарсан эмчилгээний нэг хэсэг болгон амжилттай ашиглаж байна.

Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, бүсийн хавдрын төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд бодит үр дүнгээ өгсөөр, иргэд маань дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, технологийг эх орондоо авах боломж улам бүр нэмэгдэж буйд эмч хүний хувьд баяртай байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг арга хэмжээний үеэр хэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.