dobu.mndobu

Өөрийн алхалтын таяг биед нь нэвт зоогдсон ч тайван байж уулнаас буусан сувилагчийн гайхамшигт түүх

Өөрийн алхалтын таяг биед нь нэвт зоогдсон ч тайван байж уулнаас буусан сувилагчийн гайхамшигт түүх

АНУ-ын Монтана мужийн сувилагч Дэвид Сифалди тус мужийн хамгийн өндөр оргил болох 12,799 фут (3,901 метр) өндөртэй Гранит оргилд авирах үеэр санамсаргүй халтирч өөрийн алхалтын таягт сүлбүүлсэн ч амьд гарчээ.

Тэрбээр хоёр найзын хамт оргил руу авирч явахдаа хадтай хэсэгт халтирч унасан бөгөөд босож ирэхэд нэг таяг нь газарт байсан бол нөгөө нь биеийнх нь хажуу хэсгийг нэвт сүлбэсэн байжээ.

Шархны сувилахуйн чиглэлээр ажилладаг Сифалди эмнэлгийн мэдлэгээ ашиглан шарх нь тухайн мөчид амь насанд аюултай биш гэж тодорхойсон тул таягийг сугалалгүйгээр буцах шийдвэр гаргасан байна.

Тэр болон найзууд нь бартаатай уулын замаар 10 гаруй км замыг зургаан цаг хагасын турш туулж, уулын бэлд хүрчээ. Энэ хугацаанд нэг найз нь хиймэл дагуулын холбооны төхөөрөмжөөр аврах албатай холбогдсон бол нөгөө нь Сифалдигийн биеийн байдлыг байнга хянаж явсан байна.

Уулын бэлд хүрсний дараа түүнийг эмнэлэгт хүргэж, улмаар Биллингс хотын эмнэлэгт шилжүүлэн мэс заслаар таягийг авчээ.

Одоогоор түүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд Сифалди “Би өөрийгөө үнэхээр азтайд тооцож байна. Хэрэв хэдхэн сантиметр өөр тийшээ байсан бол бүх зүйл огт өөр байх байсан” хэмээн ярьжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.