0

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах гурван талт зар сурталчилгааны дэлгэц шатсан тухай дуудлага өнөөдөр өглөө Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн 07:53 цагт "дэлгэц шатаж байна" гэх дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай ажилласан байна.
Аврагчдыг очиход гурван талт зар сурталчилгааны дэлгэц шатаж байсныг богино хугацаанд унтрааж, галыг тархахаас сэргийлжээ.
Одоогоор гал түймрийн шалтгаан тогтоогдоогүй бөгөөд холбогдох байгууллагууд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.