0

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд бүртгэгдсэн аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар шуурхай ажиллаж, 56 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Тухайн хугацаанд нийслэлийн найман дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.
Нийт дуудлагаас 56 нь объектын гал түймэр, 13 нь үер, нэг нь хүчтэй салхи, шуурга, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, харин 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ.
Иймд иргэдийг цаг агаарын нөхцөл байдал, гал түймэр болон үерийн эрсдэлийг анхаарч, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.