dobu.mndobu

Монгол, Канадын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Монгол, Канадын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Канад Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайдын яамны Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташегаар томилогдон үүрэгт ажилдаа албан ёсоор орж буй хурандаа Жеан-Филиппэ Тремблейг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташегаар томилогдсон явдалд хурандаа Жеан-Филиппэ Тремблейд баяр хүргэн, Монгол Улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэв.

Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байгаагаа талууд харилцан илэрхийлэв.

Хурандаа Жеан-Филиппэ Тремблей нь үргэлжлүүлэн Монгол Улсын Батлан хамгаалах яам, Канад Улсын Үндэсний батлан хамгаалах яам хоорондын Зөвлөлдөх уулзалтад оролцох юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.