dobu.mndobu

Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2026 оны наймдугаар сард олгох хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг танилцууллаа.

Хуваарийн дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настны хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийг наймдугаар сарын 11 болон 25-ны өдөр олгоно.

Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд, насны хишгийг наймдугаар сарын 25-нд, хүнс тэжээлийн дэмжлэгийг наймдугаар сарын 11-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг наймдугаар сарын 20-нд тус тус олгохоор төлөвлөжээ.

Иргэд өөрт хамаарах тэтгэвэр, тэтгэмжийн олголтын товыг дээрх хуваарийн дагуу шалган, харилцах банкны дансаа идэвхтэй байлгахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.